1.Байнгын үйлчлүүлэгч
Саятан эр нүглээ наманчлахаар Христийн сүмд иржээ. Ламтан:-За хүү минь чи ямар нүгэл үйлдэв гэж ирээд яриа өрнөжээ.
-Ламтан минь би хэтэрхий харамч хүн л дээ.
-Харамч зан бол аймшигтай том нүгэл гэж Библи сударт заасан байдаг. Тэгэхээр чи сүмээс гарч явахдаа хамгийн түрүүн таарсан хүндээ 50 ногоон өгөөрэй.
-Хамгийн түрүүнд таарсан хүндээ 50 ногоон өгөх гэнээ?
-Тиймээ чи яг эндээс л буян үйлдэж эхлэх хэрэгтэй.
Саятан эр ламын үгэнд орж сүмээс гарч явахдаа хэн таарах нь вэ гээд л хараад явж. Гэтэл бие гэж мориор ярьвал ташаа өндөр, салтаа уужим, царай гэж лусын дагина шиг, мини банзал, өндөр өсгийтэй гутал өмссөн сайхан амьтантай таарчээ. Мань эр ч дөхөж очоод 50 ногооноо сарвайгаад:
-Май энэ болно биз дээ гэвэл нөгөөх нь харин:
-Yгүй ээ, 50 ногоон багадна. 100 хэрэгтэй гэх нь тэр. Саятан гайхаж:
-Yгүй, энэ сүмийн ламтан 50 ногоон хангалттай л гэсэн ш дээ.
-Аан тэр чинь байнгын үйлчлүүлэгч болохоор хөнгөлттэй үнээр үйлчлүүлдэг байхгүй юу даа…
2.Аав чинь....
Бяцхан хүүд дүү төржээ. Харамсалтай нь аав ээж хоёр нь дүүгээ л тойлохоос том хүүгээ урьдын адил эрхлүүлэхгүй болсон гэнэ. Тэгэхээр хүү нь энэ бол ерөөсөө бацаанаас л боллоо. Тиймээс энэ бацааныг чад хийлгэчихье гэсэн шүү юм бодож. Тэгээд ээжийгээ унтахаар мөөмөнд нь хор түрхчихжээ. Удалгүй шөнө дундын үед ээж нь уйлсаар орж ирэв. Яасан дүү ...? - Yгүй ээ. Аав чинь өнгөрчихлөө.
3.Батаа хаана байна?
Нөхөр нь гэртээ ирээд шкафаа онгойлгосон чинь доожоогүй, туранхай нүцгэн эр зогсож байв.
- Эхнээр, энэ хэн бэ?
- Батаа
Нөхөр нь залууг үхтэл нь зодоод хөөгөөд явуулав. Энэ явдал 2-3 ч удаа давтагдав. Нэг өдөр ажлаасаа ирээд шкафаа онгойлготол булчин шөрмөс болсон бакь эр зогсож байна гэнэ. Нөхөр шкафныхаа хаалгыг аажуухан хаагаад шивнэж асууж байна гэнэ...
- Эхнээр, Батаа хаачсийн?...

4.Ингэж амьдрахаар үхээч
Вовка: -Өчигдөр манайд дээрэмчин ороод..
- Тэгээд яасан бэ, юуг чинь авсан байна?
- Нэг бичиг үлдээсэн байна лээ.
- Ямар?
- Ингэж амьдрахаар үхээч гээд...:)))
- Нэг бичиг үлдээсэн байна лээ.
- Ямар?
- Ингэж амьдрахаар үхээч гээд...:)))
5.Балай юм шиг
Согтуу эр мориндоо морьдох гэж үйлээ үзнэ. Яаж ч хичээсэн морьдаж чадахгүй байв. Тэгсэн согтуу хүн сохор ухаантай гэгчээр шүдтэг бурхад сахиусынхаа нэрийг ээлж дараалан дуудаж залбирч эхлэв.
-Ум мааний бадмий хум Манзушир бурхан минь туслаж хайрла. Ум пад суухай баян Намсрай минь тэтгэж хайрла. Мааний хум Арьяабал тэнгэр минь тэтгэж туслаач гэж залбирч дуусаад бүх хүчээ шавхан мордохоор зүтгэтэл хүчээ буруу тооцон морин дээгүүрээ даваад цаана нь уначихав. Тэгснээ босч ирээд:
-Ээ та нар одоо балай юм шиг бүгдээрээ зэрэг түлхээд байхаараа яадаг юм бэ гэж үглэн хувцсаа гөвж зогссон гэдэг...

No comments:
Post a Comment